image description

Кэйти Смит: Австрали хүн байхын утга учрыг тунгаах боломжийг Үндэсний баярын өдөр бидэнд олгодог

Австралийн албан ёсны үндэсний өдөр өнөөдөр тохиож байна.

Жил бүрийн нэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг энэ баяр нь Австрали улсын үндэстний олон янз байдлыг онцолсон өдөр юм.

Дэлхий дахинд байгаа австраличууд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо нэгдэж, "Тунгаах, Хүндэтгэл, Тэмдэглэх" уриан дор цугларан тэмдэглэдэг байна.

Уг өдөрт зориулан Монголд амьдардаг австраличууд болон Австралид төгсөгчид оролцсон арга хэмжээг ЭСЯ-наас зохион байгуулжээ.

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит “Австралийн үндэсний баярын өдөр нь австрали хүн байхын утга учрыг тунгаах боломжийг бидэнд олгодог юм. Энэ өдрөөр бид өөрсдийн түүх соёлоо эргэн дурсаж, дэлхий дахинд буй австраличуудтай цуглаж, эх орондоо хүндэтгэл үзүүлдэг билээ.

Орчин үеийн, хүртээмжтэй нийгэм бүтээхийн төлөө ард түмэн, соёл, газар нутгийнхаа гэх олон талт баялгийг бид онцлох нь зүйтэй” гэлээ.

Монгол Улсын бахархалтай гуравдагч хөршийн хувьд Австрали улс иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байдаг болно. 750 гаруй төгсөгчтэй Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг 30 жилийн турш амжилттай хэрэгжиж байна. Хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, уул уурхай, боловсролын салбарт тууштай өргөжин хөгжиж ирсэн.

Австралийн компаниуд Монгол Улсад чанартай хөрөнгө оруулалт, ажлын байр, ур чадварын хөгжлийг бий болгож байгаад баяртай байдаг. Австрали, Монгол хоёр улс мөн жендэрийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хамтран ажиллаж байна хэмээн Монгол Улс дахь Австралийн ЭСЯ-наас мэдээллээ.

ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ...
image description

MongolZ баг TYLOO-г хожсоноор "eXTREMESLAND" тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

И-спортын CS2 тоглоомын "eXTREMESLAND" тэмцээн БНХАУ-ын Шанхай хотын Perfect World Esports Center-д болж байгаа билээ.

Энэ сарын 28-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас MongolZ баг оролцож байгаа бөгөөд А хэсэгт TYLOO, ACME, ON Sla2ers-тай багтсан.

"eXTREMESLAND" тэмцээнд найман баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа. Play off буюу хасагдах шатанд дөрвөн баг өрсөлдөж түрүүлсэн нь 25,000 ам.долларын эзэн болно.

Манай улсын баг хэсгийн хамгийн шийдвэрлэх тоглолтоо ВО1 дүрмээр TYLOO багийн эсрэг өнөөдөр хийж 28:26 онооны харьцаатай хожлоо. Ингэснээр хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан юм.

MongolZ багийн хасагдах шатны тоглолтууд энэ долоо хоногийн Ням гарагт ВО3 дүрмээр болно.

MongolZ багийн бүрэлдэхүүн:

ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ...
image description

Японы судалгааны станц саран дээр хамраараа буусныг тогтоожээ

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Япон улс судалгааны станцаа сарны гадаргуу дээр амжилттай буулгасан билээ.

Гэвч буусны дараа эрчим хүчний систем нь хэвийн ажиллахгүй байгаагаас станц батарейгаараа ажиллаж эхэлснийг тухайн үед тус улсын сансар судлалын төв байгууллага JAXA мэдээлж байв.

Тэгвэл Slim (Smart Lander for Investigating Moon) нэртэй уг станцын анхны гэрэл зураг ирснээр яагаад эрчим хүчний системд асуудал гарсан нь тодорхой болжээ.

Тухайлбал станц төлөвлөсөн байрлалаасаа 90 хэмээр хазайж, хамраараа сарны гадаргуу дээр буусан нь тодорхой болсон байна.

Гэрэл зургийг Slim станцыг буухаас өмнөхөн салсан Sora-Q нэртэй бэйсболын бөмбөгний хэмжээтэй робот авч, дэлхий рүү илгээжээ. Уг робот нь Slim-ээс хамааралгүй ажиллаж, станцыг хөндлөнгөөс ажиглах үүрэгтэй юм.

“Үндсэн хөдөлгүүрийн хэвийн бус ажиллагаа станцын буух байрлалд нөлөөлсөн байна” гэж JAXA тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл Slim станцын хоёр хөдөлгүүрийн нэг нь ажиллаагүйгээс станцын байрлал өөрчлөгджээ.

Slim станцыг саран дээр бууснаас нь хойш гурван цагийн дараа “унтах” горимд шилжүүлсэн юм. Учир нь станц нарнаас эрчим хүч авч чадахгүй байсан тул батарейн цэнэг нь хурдтай багасаж байжээ.

Буухдаа хазгай байрласан станцын эрчим хүчний хавтангууд нарны зүгт харж чадахгүй байгаатай энэ нь холбоотой юм.

Нарны гэрлийн тусах өнцөг өөрчлөгдөх үед Slim станцын ажиллагаа сэргэнэ гэдэгт одоо JAXA найдаж байгаа гэнэ.

Станц сарны экваторын орчимд байрладаг Шиоли нэртэй тогоонд буусан юм.

Саран дээр судалгааны станцыг зөөлөн буулгах нь маш нарийн төвөгтэй ажил байдаг. Өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн оролдлогуудын тал орчим нь л амжилттай болж байжээ.

Япон улс АНУ, Зөвлөлт, Хятад, Энэтхэгийн дараа дэлхийн дагуул дээр судалгааны станц амжилттай буулгасан тав дахь улс болсон юм.

Slim станц төлөвлөсөн газраасаа 100 метрийн зайд буусан нь харьцангуй өндөр нарийвчлалтайд тооцогдож байгаа.

ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ...
image description

БУДАА БОЛОВСРОЛТ

Энэ нь үрэнд шим тэжээлийн бодисын хуримтлал зогсох үеэс эхлэнэ. Үр боловсорч, чийг 12-18% болно. Аарцан болц. Эндосперм аарц байдалтай болж, үрийн хальс шаргалтаж эхлэнэ. Чийг 30% хүртэл буурна. Энэ үе шат 3-6 хоног үргэлжилнэ. Хөгжлийн энэ үе шатанд буудайг ангилан хадна. Бүрэн болц. Хальс хөрсжиж өөрийн өнгөө олно. Бүс нутгийн цаг уурын онцлогоос хамаарч, үрийн чийг 10-22% болно. Энэ үе шат 3-5 хоног үргэлжилнэ. Эх сурвалж:/Буудай, 2012 он/

ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ...
loader