“АГРОТРЕЙД ИМПЕКС” ХХК
Алсын хараа
Хүнс, хөдөө аж ахуйн зах зээлд тогтвортой хөгжлийн бодлогооор байгаль орчин, нийгэмд хэрэгцээтэй брэнд болгох
Эрхэм зорилго
Монгол улсын гадаад худалдааны тэргүүлэгч, импортыг орлох экспортод гаргах бүтээгдэхүүн бүхий байгууллага болох
Үнэт зүйлс
Хүний нөөц
- Ая тухтай
- Тогтвортой
- Нөхөрсөг
- Дэлхийн ажилтан
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Чанар
- Хурд
- Нэр хүнд
- Хариуцлага
Байгаль орчин
- Байгаль экологийн тэнцвэр
- Байгаль орчинд сөрөг нөлөөгүй
КОМПАНИЙН ТУХАЙ
Манай компани нь 2006 онд Сангийн Бойпор ХХК нэртэй үүсгэн байгуулагдаж гадаад худалдаа, газар тариалан, худалдааны зуучлал чиглэлээр ажиллаж эхэлсэн. 2012 оны 12 сарын 26-ний өдөр компанийн нэрийг Агротрейд Импекс ХХК болгон сольж хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, үйлдвэрүүдэд төрөл бүрийн машин механизм, түүний тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийн худалдаа эрхлэхийн сацуу химийн бодис, ургамал хамгаалын бодис, бордоо ханган нийлүүлэлтийн чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулж улс эх орны хүнсний аюулгүй байдал, бүтээн босголтод бодит үнэ цэнэ бий болгохыг нэн тэргүүнд зорьж ажиллаж байна
Бид үйл ажиллагаагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ Монгол улсын Хөдөө Аж Ахуйн салбарт өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулан хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн бодлогыг үйл ажиллагаандаа баримтлан байгальд ээлтэй хамт олонг бий болгон ажиллаж байна. Бидний бүтээгдэхүүн үйлчилгээ хүрч буй харилцагч, хамтрагч байгууллагуудын хүсэл сонирхлыг нэн тэргүүнд дээдлэн, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч, нэр хүнд бүхий итгэлтэй байгууллага байхын тулд үйл ажиллагааны алхам бүрт мөрдлөг болгон ажилладаг
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд чиглэсэн сан, төрийн бус байгууллагад хандив өгөхөөс гадна хүрээлэн буй орчинд ээлтэй байх үүднээс жил бүр мод тарьдаг билээ.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
1. Гадаад, дотоод худалдаа
- Хөдөө аж ахуйн зориулалттай бага, дунд болон том оврын трактор, машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийн худалдаа
- Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийн худалдаа
- Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, хэрэглэл
- Мал аж ахуй, фермерийн аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа
- Багаж тоног төхөөрөмжийн худалдаа
- Үр, бордооны худалдаа
- Ургамал хамгаалалын бодисыг импортлох, борлуулах
- Химийн бодис импортлох, борлуулах
- Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдаа
- Барилгын тоног төхөөрөмж, материалын худалдаа
- Эрчим хүчний тоног төхөөрөмж, материалын худалдаа
- Тусгай зориулалтын автомашин, кран, тоног төхөөрөмжийн худалдаа
- Уул уурхай, хүн машин механизм түүний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх
- Цэвэр, бохир усны насосны худалдаа
2. Худалдааны зуучлал
- Бусад салбарын худалдааны зуулчлал
3. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл
- Газар тариалан
- Мал аж ахуй
ХҮНИЙ НӨӨЦ
Бид ажилчдаа алхам тутамдаа сурч хөгжих, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг эрхэмлэн чухалчилж хариуцлагатай, бүтээлч байдлыг зорилго болгодог билээ.
Одоогоор манай компани нь хүний нөөцийн хувьд эдийн засагч, гадаад худалдааны менежер, орчуулагч, зөвлөх инженер, агрономич, хүнд машин механизмийн оператор зэрэг чадварлаг мэргэжилтнүүдийн хамтаар улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын төлөө нэгэн зорилгын дор ажилладаг бөгөөд шаардагатай үед бид мэргэжлийн инженер, зөвлөхүүдтэй хамтран ажилладаг билээ.
МАНАЙ КОМПАНИЙН БҮТЭЦ
БИД ТАНЬД ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, НАЙДВАРТАЙ ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА!